Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав

Манай хүүхэд залууст Азийн наадмын тухай мэдлэг олгох, спортын сэтгүүлчдийг багаас нь бэлтгэх, Азийн наадмын мэдлэгийн тэмцээн, Азийн наадмын хөгжөөнтэй гүйлт зохион байгуулахаар Азийн олимпийн зөвлөлийн манай оронд ирээд байгаа билээ.

АОЗ-ийн Спортын наадам хариуцсан захирал Хайдер Фарман, хөгжлийн төслийн ажилтан Вахид Кардани нарыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өнгөрөгч мягмар гаригт хүлээн авч уулзлаа. Уулзалтад БТСГ-ын спортын хэлтсийн дарга Н.Оюунбат, Үндэсний шигшээ багийн албаны захирал Ц.Одонбаяр болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар байлцав.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж