Мөсний баяр болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Мөсний баяр болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд тэмдэглэж байна. Баярыг БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Монгол аялал” холбоо хамтран зохион байгуулж байна. “Мөсний баяр”-ын үеэр мөсөн шагай, морин чарга, тэшүүр, мөсөн дээрхи олс таталт, гар барилдаан, ардын дууны тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах гэхчилэн авхаалж самбаа, тэвчээр хатуужил шалгасан олон уралдаан болох гэнэ. “Мөсний баяр” нь Монголын аялал, жуулчлалын холбооноос зохион байгуулж буй “Нүүдэлчдийн өвөл 2012” наадмын нэг хэсэг бөгөөд тус наадам бүргэдийн баяр, тэмээний баяраар үргэлжлэн ирэх сарын 8-нд өндөрлөх аж.

                                Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж