“Челси” дасгалжуулагчаа халав

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

“Челси” дасгалжуулагчаа халав

Есхөн сарын өмнө Стэмфорд Бриж цэнгэлдэхэд хөл тавьсан дасгалжуулагч Андре Виллаш-Боаш ажлаасаа халагдав. Премьер лигийн хүрээнд өнгөрөгч бямба гаригт “Уэст Бромвич Албьон”-ы талбайд зочилж, 1:0 харьцаатай ялагдал хүлээсэн “Цэнхрүүд” сүүлийн 12 тоглолтоос ердөө гуравхан хожил аваад байсан юм. Дээрх тоглолтын дараа багийн удирдлага шийдвэрээ гаргажээ. Өдгөө 34 настай португаль мэргэжилтэн 2011 оны зургадугаар сард “Челси”-гийн менежерийн ажлыг хүлээн авсан билээ. Түүнийг ажлаас нь чөлөөлснөөр “Челси”-д хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан Роберто ди Маттео энэ улирал дуустал түр хугацаанд багийг дасгалжуулах болсон байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж