Амралтын өдрүүдэд таван хүн амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд таван хүн амиа хорложээ

Өөрийгөө боомилж амиа хорлох хэрэг өссөөр  байна. Өнгөрөгч амралтын өдөр нийслэл хөдөө орон нутагт таван хүн өөрийгөө боомилж, амиа  хорложээ. Энэ сарын 3-4-нд шилжих  шөнө  20, 50, 38 настай  гурван, хөдөө орон нутагт  хоёр хүн амиа хорлосон хэрэг гарсан байна. Тухайлбал Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 22 настай Б-нь өөрийгөө боомилсон бол, Батсүмбэр сумын Чулуут багийн нутаг дэвсгэрт 17 настай С-нь  мөн л өөрийгөө боомилж, амиа хорлосон байна.

Энэ оны эхний нэг сарын байдлаар гэхэд гэмт хэргийн улмаас 199 хүний амь нас хохирсны дийлэнх  нь  осгох, боомилох зэргээр  амь насаа алджээ. Өөрийгөө боомилон  амиа алдсан хүмүүс ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг шүүхийн шинжилгээний төвийнхөн хэлж байна. Битүүний өдөр л гэхэд дөрвөн хүн өөрийгөө боомилж, амиа хорлосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж