Соёмбо фракц “дуншиж” байна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Соёмбо фракц “дуншиж” байна

УИХ-д суудалтай намууд дотор сүүлийн үед шинэ шинэ фракц мэндлэх болов.

 Тухайлбал АН дотор Шонхор, Мөнх тэнгэр гэсэн хоёр фракц мэндэлсэн. МАН дотор Ардчилал хэмээх клуб төрж хүний эрхийн хуульч М.Ичинноров толгойлж буй.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотроос Соёмбо фракц төрөхөөр дуншиж эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Р.Раш, Д.Одбаяр, Д.Арвин, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ  нар уг фракцыг байгуулахаар болсон аж. МАН-ын бүлгийн гишүүд дотроо сөрөг хүчин болсон тэд хуучин Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс жигүүрийн орон зайг нөхөх гэж байна гэж үзэх хэсэг ч байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж