Гоо бүсгүй хунтайжтай гэрлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Гоо бүсгүй хунтайжтай гэрлэхийг хүсэв

Их Британийн хунтайж Харриг Нассауд аралд айлчлах үеэр Багамын 2011 оны гоо бүсгүйн тэмцээний ялагч  түүнтэй уулзаж, гэрлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн гэнэ. 23 настай Анастежиа хэмээх гоо бүсгүй хунтайжид дурласан гэдгээ шулуухан хэлсэн аж. Их Британийн хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойн хүрээнд Багамын аралд айлчилж буй хунтайж Харри бүсгүйтэй уулзахдаа түүнийг анхааралтай ажиглаж байжээ.. Бүсгүй хунтайжтай уулзахдаа хатан хааны гэр бүлийг бишрэн хүндэлж явдаг төдийгүй  түүний ээж Диана гүнжийн бүх ярилцлагыг алгасахгүй үзсэн хэмээсэн байна. Хунтайж Харриг Багамын аралд очиход нэгэн шүтэн бишрэгч нь түүнд зурсан зургаа бэлэглэсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж