Булган сумаар зочлоорой

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Булган сумаар зочлоорой

Өмнөговь аймгийн Булган сумын баруун урдхан довцогт хонхорын урдхан талд нэгэн толгойн хадны ёроолоос урсан гарах рашааныг Булганы рашаан гэдэг ажээ. Энэ рашаанаар хүн мал ундаалж,ногооны талбайгаа услаад зогсохгүй  эмчилгээний зориулалтаар ч ашигладаг байна. Уг рашааныг нутгийн иргэд шүтэн дээдэлж ирсэн бөгөөд энэ рашааны дэргэдэх үзэсгэлэнтэй тогтоц бүхий нэгэн нийлмэл чулуу байдаг ажээ. Түүнийг  конглемерат буюу нийлмэл чулуу гэх агаад зун, намар цагт  энэ нутгийг зорин ир, Булганы рашааныг хүртэж, ховор сонин чулууг үзэх гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй гэнэ. Мөн  жимсгэнэ ,хармаг  амтлаж, говийн хөрсөнд ургасан улаан лооль тарвас, амтат гуа, өргөст хэмхийг амтлан, аялж, амрахад таатай сайхан нутаг гэнэ шүү. Та ч гэсэн нэг очоод үзээрэй.   

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж