Youtube “урьдчилсан хяналт”-тай болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Youtube “урьдчилсан хяналт”-тай болж байна

Google компани Youtube видеохостингийн үйлчилгээндээ тухайн клипийг
урьдчилан харах боломжийг ашиглаж эхэллээ. Одоогоор бүх хэрэглэгчдийн
хувьд нээгдээгүй ч ойрын хэдэн долоо хоногийн дотор бүх зочид энэ
боломжийг ашиглаж болно гэж компанийхан мэдэгдэж байна.

Одооноос
эхлэн хэрэглэгч тухайн видеог үзэх эсэхээ сэргээлтийн шугаман дээр гарч
ирэх зогсоц кадрын цувааг харснаар урьдчилж шийдэж болох юм. Үүний тулд
курсороо гүйлгэдэг зам дээр чиглүүлэхэд л болно. Үүгээр зогсохгүй дээрх
дүрслэлүүд нь даралт авах бөгөөд яг сонирхсон буюу сонгосон хэсгээсээ
видеогоо сэргээн үзэж болно гэсэн үг.

Боловсруулагчдын зүгээс хэрэглэгчдэд урьдчилан харах хэд хэдэн хувилбар санал болгож байгаа юм.

Товчлолоор хянах.
90 минутаас бага үргэлжлэх хугацаатай клипт тохируулсан. Гүйлгэх зам
дээр курсор очиход тухайн хэсгийг илтгэх зогсоц кадр грач ирнэ. Эндээсээ
бага зэрэг зүүн болон баруун тийш хөдөлгөхөд өмнөх болон дараах хэсгийн
зураглалуулд гарна. Хэрэв замын дагуу хурдан хөдөлгөвөл хэд хэдэн кадр
жирэлзэх бөгөөд хүссэн газраа хурдан олж болох юм.

Урт видеоны масштабчилсан зам.
90 минутаас дээшхи видеог үзэх горим. Видеог үзэж байхад хэрэглэгчид
арай их масштабтай дахин нэг зам гарч ирнэ. Ингэснээр хүссэн хэсгээ
олоход илүү нарийвчлалтай болох юм.

Энд онцлоход, үйлчилгээний
үндсэн санаа нь видео хостингийн үйлчилгээ үзүүлдэг нэлээн хэдэн
порталуудад өмнө нь хэрэгжиж эхэлсэн байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж