“BNP Paribas Open” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

“BNP Paribas Open” тэмцээн эхэллээ

Талбайн теннисний ATP болон WTA холбооны Master цувралд багтах “BNP Paribas Open” тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэллст гуравдугаар сарын 7-нд эхэллээ. Тус тэмцээний шагналын сан 5,5 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүр нэг сая ам.доллар, чансааны 1000 оноо хүртэх аж.

Тэмцээнд дэлхийн шилдэг бүх теннисчид хүрэлцэн ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн аварга Сербийн Новак Жокович (1), Испанийн Рафаэль Надаль (2), Швейцарийн Рожер Федерер (3) болон Белорусийн Виктория Азаренка (1), ОХУ-ын Мария Шарапова (2), Чехийн Петра Квитова (3) болон өнгөрсөн жилийн аварга Данийн Каролина Возняцки (4) нарын шилдэг теннисчид оролцож байна. Харин тус тэмцээнд Америкийн нэрт теннисчин эгч, дүүс Уильямс оролцоогүй билээ. 

Тэмцээний аваргууд энэ сарын 17, 18-нд тодорно.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж