“Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Өнгөрөгч жилээс эхлэлтэй “Монгол цэргийн өдөр”-ийг энэ жил 2 дахь удаагаа ёслон тэмдэглэх гэж байна. Өнөө жилийн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярын хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас цөөнгүй арга хэмжээг зохион байгуулах аж. Тухайлбал,

Гуравдугаар сарын 9-нд Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Цэргийн багийг үдэн гаргах, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулна.

Гуравдугаар сарын 9-11-нд манай улсад суугаа гадаадын ЭСЯ-дын ажилтнууд болон хүчний гэгддэг байгууллагуудын удирдлагын дунд уламжлалт нөхөрсөг уулзалт, цогцолбор тэмцээн зохиох,

Гуравдугаар сарын 12-нд “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” талархлын шоу тоглолт хийх,

Гуравдугаар сарын 13-нд “Орчин үеийн дайны онцлог, сургамж, шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хүчний байгууллагуудын үлээвэр хөгжмийн удирдаачдын анхдугаар уралдаан явуулах,

Гуравдугаар сарын 15-нд Батлан хамгаалах салбарын тэргүүний бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол зохион байгуулах,

Гуравдугаар сарын 16-нд Эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах,  Монгол цэргийн музейд гадаадын армиудын цэргийн дүрэмт хувцасны үзэсгэлэнг дэлгэх,

Гуравдугаар сарын 18-нд “Марш шоу-2012” тоглолт болж, үндэсний бөхийн барилдаан явуулах зэрэг арга хэмжээг төлөвлөжээ.

Мөн энэ өдөр “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” шоу тоглолтыг цэргийн ахмадууд олонтой Баянзүрх дүүргээс зохион байгуулах бөгөөд Үндэсний циркт болох энэ арга хэмжээнд 2500 ахмад дайчин оролцож, залуу нас, жавхаа хийморьтой цэргийн алба амьдралаа дурсах бол “Монгол Бөхийн өргөө”-нд болох “Марш шоу-2012” тоглолтод ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын болон бусад хүчний байгууллагын үлээвэр хөгжимчид оролцохоороо онцлог юм хэмээн БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж