Ромын пап ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Ромын пап ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

Ромын пап XVI Бенедикт Ватиканд АНУ-ын бишопуудтай уулзахдаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн гэнэ. Ромын пап тэдэд хууль бус гэрлэлтийг зөвшөөрүүлэх улс төр, соёлын хүчтэй хөдөлгөөн өрнөж буйг анхааруулсан аж. XVI Бенедиктийн дээрх мэдэгдлийн өмнө АНУ-ын Вашингтон, Мерилэнд зэрэг мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зүй ёсны хэмээн зөвшөөрсөн хууль батлагдсан юм. АНУ-ын нийт долоон мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар баталгаажуулсан бөгөөд таван муж энэ асуудлаар санал хураалт явуулахаар бэлтгэж байгаа юм байна. Ромын пап гэрлэлтийн өмнө бэлгийн харьцаанд орж, хамт амьдрахыг нүгэл гэж үздэг нэгэн бөгөөд дээрх гаж үзэгдлүүд нийгмийг бохирдуулж байна гэж шүүмжилсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж