“Монгол цэргийн өдөр” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн өдөр” үргэлжилж байна

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү түүхт өдрийг угтаж,  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин жанжин штабаас “Монгол цэргийн өдөр”-ийн хоёр жилийн ой, Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан  төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр  Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-ны ажилтнууд болон хүчний  байгууллагуудын удирдлагуудын дунд уламжлалт нөхөрсөг уулзалт, цогцолбор тэмцээн зохион байгуулж  байна. Харин маргааш буюу гуравдугаар сарын 12-нд “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” нэртэй 2500 ахмад дайчин оролцсон  талархлы  тоглолт болох аж.   Гуравдугаар сарын 13-нд “Орчин үеийн дайны онцлог, сургамж, шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хүчний байгууллагуудын үлээвэр хөгжмийн удирдаачдын анхдугаар уралдаан болох бол  15-нд Батлан хамгаалах салбарын тэргүүний бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол,  16-нд Эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт,  Монгол цэргийн музейд гадаадын армиудын цэргийн дүрэмт хувцасны үзэсгэлэнг дэлгэх юм байна. Түүнчлэн гуравдугаар сарын 18-нд “Марш шоу-2012” тоглолт, үндэсний бөхийн барилдаан явуулж “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэх өнгөрүүлэх хөтөлбөр гарчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж