Монголын иргэн солонгост залилангийн хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Монголын иргэн солонгост залилангийн хэрэгт холбогджээ

БНСУ-ын Кёнгбук, Андунг дахь цагдаагийн газраас Монгол улсын иргэн А-г их хэмжээний залилан хийсэн гэх хэргээр энэ сарын 7-ны өдөр саатуулжээ. Түүнийг БНСУ-ын Кимпогийн нисэх онгоцны буудалд байхад нь тус улсын хууль сахиулах албаныхан баривчилсан  байна. Тэрбээр Улаанбаатар хотод шинээр баригдаж буй орон сууцнуудад хятадад үйлдвэрлэсэн гал тогооны өрөөны угаалтуур нийлүүлж, ихээхэн хэмжээний мөнгө олох боломжтой хэмээн Солонгос улсад ажилладаг нэгэн танилдаа итгүүлсэн байна.    

Улмаар бизнесийн урьдчилгаа болгож 30 сая воныг залилан авчээ. Түүнчлэн бизнесийн зөвшөөрөл авах, хахуульд зарцуулах нэрийдлээр мөнгө авсаар, нийт дөрвөн удаагийн үйлдлээр 34 сая 200 мянган вон залилсан  гэнэ. Монгол Улсын иргэн А нь өмнө нь бусдаас мөнгө залилсан хэрэгт холбогдож байсан нэгэн аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж