Янкович “Индиан Уэллс”-н тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Янкович “Индиан Уэллс”-н тэмцээнийг орхилоо

АНУ-ын Калифорн мужид гуравдугаар сарын 7-нд эхэлсэн "Индиан Уэллс" тэмцээний хоёрдугаар тойргоос WTA-ийн дэлхийн чансааны 14-т эрэмбэтэй Сербийн Елана Янкович хасагдлаа. Тэрбээр дэлхийн чансааны 99-д эрэмбэлэгдэж буй АНУ-ын Жэми Хамптонд 4:6, 3:6-аар
хожигдлоо. Дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байсан
тус тэмцээний 2010 оны аварга Сербийн Елена Янкович өнгөрсөн Доха болон Катарын нээлттэй тэмцээнд амжилт муутай
оролцож байсан ч “BNP Parisbas Open”-ыг мөн 2-р тойргоос орхилоо. Бусад шилдэгүүдийн хувьд учраагаа буулгаж дараагийн шатанд шалгарлаа. 

Тус тэмцээний шагналын сан 5,5 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн эрэгтэй,
эмэгтэй теннисчид тус бүр нэг сая ам.долларын шагнал хүртэж, чансааны
1000 оноо хүртэх билээ.

Гуравдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолтууд дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка болон дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Светлана Кузнецова нарын хооронд болно. Мөн Хятадын хоёр теннисчин гуравдугаар тойрогт хоорондоо тоглох оноолт таарсан байна. Өнгөрсөн жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ий аварга, дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Хятадын На Ли болон дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж буй Жөнг Жиен нар хоорондоо тоглох аж.

Тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар Сербийн Новак Жокович болон Данийн Каролина Возняцки нар шалгарч байжээ.

Тэмцээний аваргууд энэ сарын 17, 18-нд тодорно.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж