”Монгол цэргийн өдөр” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

”Монгол цэргийн өдөр” эхэллээ

Энэ сарын 18-ны өдөр тохиох "Монгол цэргийн өдөр"-ийг угтсан арга хэмжээнүүд эхэллээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас "Монгол цэргийн өдөр"-ийн хоёр жилийн ой, Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд өнөөдөр "Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ" талархлын шоу тоглолт хийхээр болов. Тоглолтыг цэргийн ахмадууд олонтой Баянзүрх дүүргээс зохион байгуулж байгаа бөгөөд 2500 ахмад дайчин оролцох аж. Түүнчлэн гуравдугаар сарын 15-нд батлан хамгаалах салбарын тэргүүний бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол, гуравдугаар сарын 16-нд Эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж