Хятадын экспорт буурч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Хятадын экспорт буурч байна

БНХАУ-ын гадаад худалдааны алдагдал өнгөрсөн хоёрдугаар сард 31,5 тэрбум ам.долларт хүрсэн нь экспортын эрс уналттай холбоотой гэж СNN мэдээлэв. Дэлхийн хоёр дахь том орны эдийн засаг буурсан нь дэлхийн бусад улсуудын эрэлт буурснаас үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Хятадын экспорт хоёрдугаар сард өмнөх сараас 23,6 хувиар буурсан бол импорт харьцангуй өссөн аж. Хятад улс түүхий нефть болон төмрийн хүдэр ихээр импортолдог орон юм.

Бямба гаригт Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээнд дэлхийн эдийн өсөлт болон Хятадын экспортын гол хэмжигдэхүүн нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт гэж онцолсон байна. Эдийн засагчдын дүгнэснээр хоёрдугаар сарын экспортын уналт нь мөн Хятадын шинэ жилийн баяртай холбоотой ажээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө болон автмашины худалдаа өнгөрсөн оныхтой харьцуулахад ихээхэн буурсан нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж