Н.Жигжиддорж “Мөнгөн мод”-ын эзэн болов

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Н.Жигжиддорж “Мөнгөн мод”-ын эзэн болов

Энэ жил 20 нас хүрч буй Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд шагналын хур буужээ. Энэ сарын 7-нд “Өдрийн шуудан” сониноос зохион байгуулсан “Дэлхийн монгол”-чууд хэмээх есөн шилдгийн нэгээр нь “Морин хуурын чуулга” шалгарсан байна. Мөн энэ сарын 9-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлчдэд олгодог “Мөнгөн мод” наадмаас Морин хуурын чуулгын залуу хуурч Н.Жигжиддорж “Оны шилдэг хөгжимчин”-өөр шалгарч “Мөнгөн мод”-ын эзэн болжээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус наадмын анхны “Мөнгөн мод”-ын “Оны шилдэг хөгжимчин”-өөр ятгач О.Мөнхтогтох шалгарч байжээ. Энэ жилийн "Мөнгөн мод" наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

“Мөнгөн мод” наадмын шилдгүүд: 
Шилдэг хөгжимчин: -Морин хуурын чуулгын морин хуурч Н.Жигжиддорж 
Шилдэг бүжигчин: -Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчин О.Тулга 
Шилдэг дуучин: -Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин
Тайз дэлгэцийн шилдэг найруулагч:-УДЭТ-ын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар 
Тайз дэлгэцийн шилдэг эмэгтэй жүжигчин:-УДЭТ-ын жүжигчин, Гавьяат жүжигчин С.Сарантуяа, 
Тайз дэлгэцийн шилдэг эрэгтэй жүжигчин:-УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ
Тайз дэлгэцийн шилдэг зураач:-УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар нар тус тус шилдгээр шалгарч “Мөнгөн мод”-ын эзэд болов. 
М.Урин 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж