Москвад орон сууц барихад 58 тэрбум рубль зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Москвад орон сууц барихад 58 тэрбум рубль зарцуулна

Москва хотын захирагч Сергей Собянин орон сууц барих төсвийг 42 тэрбум рубль байсныг 58 тэрбум хүртэл өсгөсөн талаар мэдэгджээ. Энэ онд ОХУ-ын нийслэл хотын орон сууцны барилгад оруулах хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 50 гаруй хувиар өсөх юм. 2011 онд Москва хотод 570 мянган кв.метр талбай бүхий орон сууц ашиглалтад орсон байна. Төлөвлөгөөгөөр 672 мянган кв.метр орон сууц баригдах байсан боловч газрын асуудлаас шалтгаалан зарим барилга баригдаагүй аж.

“Орон сууц” хөтөлбөрийн дагуу ойрын таван жилийн хугацаанд Москвад 2,5 сая кв.метр орон сууц баригдах юм. Үүнээс жилд 760 мянган кв.метр орон сууцны барилгын ажлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна.

Москва хотын захирагчийн орлогч Марат Хуснуллин хэлэхдээ ойрын гурван жилд Москвад авто замын дэд бүтэц, метро, орон сууц болон бусад үл хөдлөх хөрөнгө барихад 400 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа гэжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж