Саналын хууудас хэвлэх байгууллага тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Саналын хууудас хэвлэх байгууллага тодорчээ

Сонгогчийн саналын хуудас хэвлэх байгууллагаар  “Мөнхийн үсэг” ХХК  шалгарсан байна. Үнэт цаас хэвлэх эрх бүхий хэвлэлийн байгууллагуудын дунд явуулсан мэргэжлийн үнэлгээгээр тус байгууллага сонгогчийн саналын хуудсыг хэвлэх технологийн нарийн шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын  “Dominion Voting Systems” компани гаргажээ. Энэхүү дүгнэлтийг харгалзан  Монгол Улсын  Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр болсон хуралдаанаараа  сонгон шалгаруултын дүнг баталгаажуулж, саналын хуудсыг “Мөнхий үсэг” компаниар хэвлүүлэхээр болсон байна. Мөн тус хуралдаанаар сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулж, техник хэрэгслийг хадгалах агуулахыг сонгох асуудлыг хэлэлцжээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж