CNN олон нийтийн сайт худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

CNN олон нийтийн сайт худалдаж авна

CNN мэдээллийн олон нийтийн сайт “Mashable”-ийг худалдаж авахаар ярилцаж, зөвшилцөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ойролцоогоор 200 гаруй сая ам.доллараар уг сайтыг авах гэж байгаа сурагтай.

“Ройтерс”-ийн нэгэн блогт бичсэнээр бол энэ талаар ойрын өдрүүдэд, тодруулбал энэ долоо хоногтоо багтан албан ёсоор мэдээлэх гэнэ. CNN-ийг эзэмшигч “Тайм уорнер” групп цахим ертөнцийн сэтгүүл зүйд хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байгаагаа эртнээс мэдэгдэж байсан бөгөөд ийнхүү эхний алхмаа хийж байгаа бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж