357,695 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

357,695 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 26 хувьцаат компанийн  150,481,093 төгрөгийн үнийн дүн бүхий 357,695 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хүрд" ХК (HRD +14.98%), "Дархан Хөвөн" ХК (DAH +10.10%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +7.05%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган Хийц" ХК (GHC -14.02%), "Хай Би Ойл" ХК (HBO -13.79%) болон "Адуун Чулуун" ХК (ADL -10.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 78,995 ширхэг нэгж эрхийг 25,395,520 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1 ширхгийг 99,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 92,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.15 хувиар өсөж, 32885.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,830,032,356,909 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж