628,175 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

628,175 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 122,447,171 төгрөгийн үнийн дүн бүхий 628,175 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +12.96%) болон "УБ-БҮК" ХК (BUK +9.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий"ХК (NEH -12.01%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -5.09%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг  500,050 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.26 хувиар өсч 17144.00 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,597,129,620,918.56 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж