740 сая хүнийг ядуурлаас гаргав

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

740 сая хүнийг ядуурлаас гаргав

740 сая хүнийг ядуурлаас гаргав

БНХАУ-д ядуу зүдүү амьдарч байсан 740 сая хүнийг сүүлийн 40 жилийн хугацаанд тодорхой хэмжээний орлоготой болгож, амьдралын баталгаат түвшинд хүргэсэн тухай дурджээ. Нэн ядуу иргэдийн тоо жил бүр 19 саяар буурч байгааг дээрх судалгаанд онцолсон юм.

Хятадын эрх баригчид 2021 он гэхэд ядуурлыг бүрмөсөн үгүй болгож, орлоготой, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, дундаж давхаргыг бий болгохыг зорьж буйгаа мэдэгдсэн бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд дахин 30 сая хүнийг ядуурлаас гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг сургуульд сургах, боловсрол эзэмшүүлэхэд анхаарч, тэдэнд шаардлагатай тусламж үзүүлэх, ядуурал газар авсан бүсийн дэд бүтцийг сайжруулж, ажлын байр бий болгох зэрэг арга хэмжээг авч байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж